Friday, July 4, 2014

                                                        

“Селени”
Селенийг 1817 онд И.Я. Берцелиус хүхрийн хүчлийн үйлдвэрийн хаягдлаас нээн олборложээ. Түүний нэр грекээр “селене”-“сар” гэсэн үгнээс гаралтай.  Селени нь хэд хэдэн аллотропи хэлбэрээр тохиолддог. Хамгийн тогтвортой нь саарал селени бөгөөд саарал гялгатай хагас дамжуулагч чанартай (217градуст хайлж-685 градуст буцалдаг) хатуу бодис юм.

 Агаарт шатахдаа SeO2 оксид үүсгэх ба уг бодис нь усанд хялбар уусдаг нунтаг цагаан бодис юм. 

Түүний усан уусмал нь сул селент хүчил H2SeO3 юм. Мөн селений хүчил H2SeO4 тохиолддог ба тэр нь хүхрийн хүчилтэй ихээхэн төсөөтэй. Гэвч H2SeO4 бол алтыг ч уусгаж чадах хүчтэй исэлдүүлэгч юм.
2Au+6H2SeO4= Au2(SeO4)3+3H2SeO3+3H2O
Селений хүчил нь олон органик бодисуудыг нүүрсжүүлээд зогсохгүй тэдгээрийг гал авалцуулдаг. Нүүрстөрөгчтэй дүрс хийн асдаг. Селени олшруулах аппарат болон мөн хагас дамжуулагч багаж болох диод, фоторезисторт хэрэглэдэг. Хүний бие ойролцоогоор 14мл селени агуулагддаг. Тэр олон чухал микроэлементүүдийн тоонд ордог бөгөөд хүхэр агуулдаг амин хүчлийн синтезийг тэтгэн, цусны гемоглобины пероксидоор исэлдэхээс хамгаалдаг глутатионпероксидаз ферментийн найрлагад ордог. Хүний биед селени дутагдвал дархлаа сулардаг байна. Гэхдээ уг элементийн илүүдэл маш хортой. Тэр нь хордлогод хүргэдэг бөгөөд эдгээрийн нэг шинж тэмдэг нь үс унах юм.


No comments:

Post a Comment