Saturday, October 12, 2013

"Сурьма” Сурьма нь олон нэртэй. Сурьма гэдэг үг нь турк гаралтай үг бөгөөд “түрхэц” гэсэн утгатай. Сурьмагийн гялтгануурын гялалзсан хар нунтаг болох сурьмагийн (III) сульфид Sb2S3-г МЭӨ II мянган жилийн хавьцаа нүүр будахад хэрэглэж байсан байна. Стибиумыг (Сурьмагийн химийн хэллэг) анх том Плини хэрэглэж байжээ. Сурьма нь амархан бутардаг, мөнгөлөг цагаан өнгөтэй, металл гялгатай, цахилгаан дамжуулдаг, 631 градуст хайлдаг, 1635 хэмд буцалдаг бодис юм. Сурьмаг агаарт халаахад шатаж оксид Sb2O3-г үүсгэдэг. Арвисхимичид сурьмагийн нэгдлүүдийг идэвхтэй судалсан. Арвисхимич Василий Валентин XV-XVI зуунд анх удаа сурьмагийн хуурмаг болон түүний бусад давсуудаас (SbCl3 г.м)-г гарган авсан байдаг.

Friday, August 30, 2013



“Цайр”
Эртний металлургичид эрдэс галмей (смитсонит ZnCO3)-ийг зэс, нүүрстэй халаахад өнгөөрөө алтыг санагдуулам хэсэг үүснэ. (Үүнээс үүдэн зэс, цайрын хайлшийг гууль гэж нэрлэх болжээ.) Эрт үеэс мэдэгдэж байсан 7-н металлын тоонд цайр ордоггүй. Учир нь түүнийг цэвэр байдалтайгаар гарган авах боломжгүй байсан. Галмейг зэсгүйгээр нүүрстэй шатаахад цагаан нунтаг ZnO нь агаарт хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлцэх явцад Цайр үүсч байжээ. Хүмүүс шинэ эриний эхэнд л цайрыг халааж үүссэн уурыг шавар саванд хөргөн шингэн болгодог. Энэ үед технологи нэлээн нарийн төвөгтэй байлаа. Химийн утга учрыг хүмүүс сайн мэдээгүй учир Х зуун гэхэд цайрыг бэлтгэх нь нууц хэвээр үлджээ. Олон зуун жилийн дараа цайрын тухай дахин дурсах болсон. Алхимич Андрэйс Либавий цайрыг эртний 7-н металлд нэгдсэн 8 дахь металл гэж нэрлэсэн. “Цинк” гэдэг нэрийг Парацельс оноосон.  Цайрыг хайлуулах талаар Георг Агрикол өөрийн бүтээл болох “Уулын ажил ба металлург” номондоо бичсэн. Гэвч энэ металлыг анх 1743 онд Англид анх үйлдвэрлэлд ашигласан. Тэр үеэс хойш цайрыг ялгах аргад зарчмын өөрчлөлт гараагүй. Цайр агуулсанхүдрийг шатааж үүссэн оксидыг битүү саванд нүүрстэй халаах ба үүссэн цайрын уурыг шингэн болгоно. 

 "Парацельс"


Орчин үед цайрыг цайрын хүдрийг хүхрийн хүчлээр үйлчлүүлэхэд үүссэн цайрын сульфатын уусмалыг электролизоор гарган авдаг. Цайр нь идэвхтэй металл ба хүчлийн уусмалаас устөрөгчийг түрж гаргана. Мөн түүнчлэн идэвхи муутай металлыг давсны уусмалаас нь түрнэ.
Zn+CuSO4=Cu+ZnSO4
Мөнгөлөг цагаан өнгөтэй 420 хэмд хайлж 906 хэмд буцалдаг. Агаарт цайрын оксид үүсгэнэ. Энэ нь түүнийг цаашид исэлдхээс хамгаална. Цайрын нимгэн давхаргыг теловизорын нүүр, рентген хоолойнууд дээр түрхдэг. Энэ нь зэврэлтээс хамгаалдаг байна. Мөн насанд хүрсэн хүний биед 2,3 гр цайр агуулагддаг ба энэ нь эсэд энергийн солилцоог зохицуулдаг 40 гаруй ферментийн найрлагад оролцдог.

Thursday, August 29, 2013

"Бром"
1828 онд Францийн залуу химич Антуан Жером Балар бромыг анх нээсэн. Энэ бол түүний анхны бие даасан ажил байсан бөгөөд шинэ химийн элементийг нээсэн гайхалтай үр дүн дагуулсан тохиолдол байсан юм. Тэнгисийн усыг ширгээн авсан давсны дундуур хлор нэвтрүүлэхэд уусмал нь хүрэн өнгөтэй болохыг Балар ажиглажээ. Орчин үеийн химич үүнийг хялбархан тайлбарлах бөгөөд бромыг хлор түрэн гаргаж байна.
2KBr+Cl2=2KCl+Br2

"Антуан Жером Балар"

Хувь заяаны тохиолоор Германы химич Юктис Либих Балараас өмнө бромын уусмалыг барьж байсан бөгөөд түүнийг хлорын нэгдэл гэж андуурчээ. Өөрийнхөө алдаанд гутарсан Либих хожим нь хэлэхдээ “Балар бромыг нээгээгүй. Харин бром Баларыг нээсэн юм” хэмээн хэлжээ. Парисын шинжлэх ухааны комисс шинэ элементийг шалгаж үзээд түүний бусад галогенуудаас ялгагдах онцгой шинж чанараар түүний хурц, онцгүй  үнэрийг тооцсон бөгөөд бром гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Элементийн нэр нь “бромос” “өмхий” гэсэн Грек үгнээс гаралтай. Дараа нь хүчиллэг орчинд тэнгисийн давстай пиролюзит MnO2-тэй буцалгах замаар бромыг гарган авчээ.
MnO2+2NaBr+2H2SO4=MnSO4+Br2+Na2SO4+H2O
Бром усанд 20 хэмд 100мл усанд 3,6гр уусдаг ба органик уусгагчид уусдаг улаан хүрэн өнгөтэй (хайлах=-7, буцлах=59 градус) дэгдэмтгий шингэн бодис юм. Бромын уур их хортой. Бромын шарх хүчтэй өвдөх ба удаан эдгэнэ. Бром болон бромын ус арьсанд хүрвэл түлэгдсэн хэсгийг их хэмжээний усаар угааж, дараа нь бромыг саармагжуулдаг содын уусмалаар угаана.
6NaHCO3+3Br2=NaBrO3+5NaBr+6CO2+3H2O
Бром нь бромт устөрөгчийн хүчлийн давсууд хэлбэрээр далай тэнгисийн усанд агуулагддаг. Түүнийг зарим замаг, тэнгисийн уснаас олборлодог. Үүний тулд тэнгисийн усыг хлороор боловсруулан харин ялгарсан бромыг агаараар үлээн гарган авдаг. Бромын нэгдлүүдийг фото зураг, эмийн үйлдвэр, эмнэлэгт хэрэглэдэг. (Мөнгөний бромид AgBr нь гэрэлд мэдрэмтгий бодис учраас гэрэлд гаргавал мөнгө, бром болон задардаг.) Бромын уламжлал нь тайвшруулах үйлчилгээтэй. (Каливи бромид, бромт камфор гэх мэт.)

Wednesday, August 28, 2013



Та бүхэн мэдэж авах хэрэгтэй байгаа элементүүдийнхээ нэрийг comment хэсэг дээр бичиж үлдээнэ үү!

Sunday, August 25, 2013

Электрон үелэх системийг энэ хаягаар http://www.webelements.com/ орж үнэгүй татаарай! Их хэрэгтэй зүйл шүү!

Wednesday, August 21, 2013



“Мөнгөн усны тухай”
Мөнгөн ус нь 357 хэмд буцалдаг, бүх шингэнүүдээс хамгийн хүнд нь бөгөөд энгийн шилэн аяга мөнгөн усыг цаашдаа тэсвэрлэж чаддаггүй, хагардаг. Иймд мөнгөн усыг сайжруулсан шилэн саванд юмуу ганжуулсан төмөр саванд хадгалдаг байна! Мөнгөн ус хамгийн бага температурт (-39) хайлдаг нь мөнгөн усны атом өөрийн валентийн электроныг сайн барьдагтай холбоотой юм. Олон металлууд мөнгөн устай харилцан үйлчлэлцэж “Амальгам” буюу шингэн хайлш үүсгэнэ. Мөнгөн ус маш хортой учраас мөнгөн усны туршилт хийхийг бид зөвлөхгүй (Хамгийн хортой нэгдэл нь “Фульминат” юм! Фульминатыг чангахан цохиход “дэлбэрдэг”). Мөнгөн ус асгарсан газартаа маш олон жил байж хуримтлагддаг учраас хүний бие мутаци үзэгдэлд ордог. Мөнгөн усыг халаахад жигд тэлдэг учраас термометрт ашигладаг. Мөнгөн ус бусад металлуудаас ялгаатай нь ковалентийн холбоо үүсгэдэг.
Гидрагирумаас (Мөнгөн усны хортой нөлөөнөөс )сэргийлэх нь”
Дундад зууны үед мөнгөн усаар хордох нь бараг жирийн үзэгдэл болсон. Учир нь эсгийг мөнгөн усаар бүрж мөнгөлөг өнгөтэй болгодог байсан. Үүний тодхон жишээ нь “Алиса гайхамшгийн оронд”-ын “Шляпник” юм. Мөнгөн усаар хордсон эхний шинж тэмдэг бол халуурч толгой өвдөнө. Мөн металл амтагдаж, буйлнаас цус гарна.  “Түүхий өндөг” нь цул уургаас тогтох тул Мөнгөн усыг бат бэх уургын холбоогоор холбож өгдөг. “Профессор Тенард танхим дээр мөнгөн усны тухай лекц уншиж байжээ. (1825 оны 2-р сард)Түүний өмнө 2 адилхан шилэн аяга байсан бөгөөд нэгэнд нь жирийн сахартай ус нөгөө аяганд нь мөнгөн ус байжээ.  Энэ уусмалаас тэр андуурч уусан. Тэр маш хурдан түүхий өндөгийг устай хольж хэд хэдэн удаа ихээр уусан бөгөөд түүнд өөр ямар ч шинж тэмдэг илрээгүй байна” Мөнгөн усаар хордсон бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.