Friday, July 4, 2014



“Полони”
Элементүүдийн үелэх системийн VI бүлгийн элементүүд полонигоор дуусдаг. (Латинаар “Полона”- буюу "Польш" гэсэн үгнээс гаралтай). Түүнийг 1898 онд Мария Сколодавская Кюри ураны давирхайны хүдрээс нээжээ. 
Түүнийг эрдэмтэн эмэгтэй эх орныхоо нэрээр нэрлэжээ. 
(Тэрээр 1 тонн орчим ураны хүдрийг улаан гараараа боловсруулж хэдхэн миллиграм PoCl4-н дээжийг гарган авчээ. Ийм гавьяа байгуулсан учир түүнийг "Нобелийн шагналаар" шагнаж байсан.)  Полони нь зөөлөн, мөнгөлөг саарал өнгөтэй металл (254 градуст хайлж, 962 градуст буцалдаг. ) 


Түүний бүх изотоп нь цацраг идэвхитэй. Хамгийн урт настай нь 209 Po хагас задарлын үе 102 жил. Полони нь идэвхтэй металл  бөгөөд давсны хүчилтэй устөрөгч ялгаруулан урвалд ордог.
Po+2HCl=PoCl2+H2
Урвалын үр дүнд үүссэн полонийн (II) валенттай хлорид (улаан өнгөтэй уусмал) нь полонийн (IV) валенттай хлорид (Хүрэн шар өнгөтэй уусмал) болтлоо исэлддэг. Полонийн изотоп 210 Po-г сансрын аппаратын атомын батерейд энергийн эх үүсвэр болгон ашигладаг.
                                                        

“Селени”
Селенийг 1817 онд И.Я. Берцелиус хүхрийн хүчлийн үйлдвэрийн хаягдлаас нээн олборложээ. Түүний нэр грекээр “селене”-“сар” гэсэн үгнээс гаралтай.  Селени нь хэд хэдэн аллотропи хэлбэрээр тохиолддог. Хамгийн тогтвортой нь саарал селени бөгөөд саарал гялгатай хагас дамжуулагч чанартай (217градуст хайлж-685 градуст буцалдаг) хатуу бодис юм.

 Агаарт шатахдаа SeO2 оксид үүсгэх ба уг бодис нь усанд хялбар уусдаг нунтаг цагаан бодис юм. 

Түүний усан уусмал нь сул селент хүчил H2SeO3 юм. Мөн селений хүчил H2SeO4 тохиолддог ба тэр нь хүхрийн хүчилтэй ихээхэн төсөөтэй. Гэвч H2SeO4 бол алтыг ч уусгаж чадах хүчтэй исэлдүүлэгч юм.
2Au+6H2SeO4= Au2(SeO4)3+3H2SeO3+3H2O
Селений хүчил нь олон органик бодисуудыг нүүрсжүүлээд зогсохгүй тэдгээрийг гал авалцуулдаг. Нүүрстөрөгчтэй дүрс хийн асдаг. Селени олшруулах аппарат болон мөн хагас дамжуулагч багаж болох диод, фоторезисторт хэрэглэдэг. Хүний бие ойролцоогоор 14мл селени агуулагддаг. Тэр олон чухал микроэлементүүдийн тоонд ордог бөгөөд хүхэр агуулдаг амин хүчлийн синтезийг тэтгэн, цусны гемоглобины пероксидоор исэлдэхээс хамгаалдаг глутатионпероксидаз ферментийн найрлагад ордог. Хүний биед селени дутагдвал дархлаа сулардаг байна. Гэхдээ уг элементийн илүүдэл маш хортой. Тэр нь хордлогод хүргэдэг бөгөөд эдгээрийн нэг шинж тэмдэг нь үс унах юм.


Monday, June 30, 2014

                                                           Циркони ба Гафни
Титантай хамт IV бүлгийн хажуугийн дэд бүлэгт циркони ба гафни байрладаг. 1879 онд титаныг нээхээс хэдэн жилийн өмнө М. Клапрот цирконыг нээсэн.


                                                                      М.Клапрот
 Эрдэс цирконы нэрээр түүнийг нэрлэжээ. Циркони нь ховор бус харин "сарнимал" элемент юм.


                                                                             Циркони
 Дэлхийн царцдаст зэс, хартугалга, цайраас илүү хэмжээтэй агууланщгдах боловч маш их сарнимал тархалттай учраас үйлдвэрлэхэд маш үнэтэй улмаас удаан хугацаанд түүний хэрэгцээг хязгаарлаж байв. Өөр нэг сарнимал элемент бол гафни юм. Түүнийг голландын Дирк Костер (1889-1950) Унгарын Дьёрдь Хевеши (1885-1966) нар 1923 онд цирконын хольц байдлаар байхад нь олж нээжээ.

Дирк Костер

 Гафнийг анх "Дани" гэж нэрлэж байсан бөгөөд хожим нь Копенгаггены эртний нэрээр гафни гэж нэрлэжээ.


                                                                         Гафни
Циркони ба гафнийн химийн шинж ерөнхийдөө титантай төстэй боловч 2 үндсэн ялгаа бий. 1. Энэ хоёр металлын хувьд зөвхөн ганц исэлдлийн зэрэгтэй (+4)  2. Циркони ба гафни нь титантай харьцуулахад химийн идэвхи сул. Тэднийг зөвхөн концентрацитай азотын хүчил ба хайлуурын хүчлийн холимогт уусгадаг. 
                                                  Zr+4HNO3+7HF=H3ZrF7+4NO2+4H2O
Циркони болон гафни нь мөнгөлөг цагаан өнгөтэй, хатуу муу хайлдаг (1855-2220градус)
Цирконыг иодтой урвалд оруулахад цирконын иодид ZrI4 гэдэг ойролцоогоор 430градуст хялбар нэрэгддэг, шар өнгөтэй, талст бодис үүсдэг. Цирконын оксид ZrO2 маш муу хайлдаг (2700градуст) ба өндөр температурт идэвхгүй. Иттрийн оксид болон кальцийг хольж түүнийг галд тэсвэртэй материал болгон хэрэглэх ба хамгаалалтын нимгэн бүрхүүл хэлбэрээр үйлдвэрт, мөн муу хайлдаг, бат бөх шил үйлдвэрлэхэд тус тус ашигладаг. Мөн цирконыг цөмийн техникт, химийн үйлдвэрт түүнчлэн мэс заслын үед хэрэглэдэг яс бэхэлдэг ялтас, боолтыг хүртэл цирконигоор хийдэг.



Saturday, October 12, 2013

"Сурьма” Сурьма нь олон нэртэй. Сурьма гэдэг үг нь турк гаралтай үг бөгөөд “түрхэц” гэсэн утгатай. Сурьмагийн гялтгануурын гялалзсан хар нунтаг болох сурьмагийн (III) сульфид Sb2S3-г МЭӨ II мянган жилийн хавьцаа нүүр будахад хэрэглэж байсан байна. Стибиумыг (Сурьмагийн химийн хэллэг) анх том Плини хэрэглэж байжээ. Сурьма нь амархан бутардаг, мөнгөлөг цагаан өнгөтэй, металл гялгатай, цахилгаан дамжуулдаг, 631 градуст хайлдаг, 1635 хэмд буцалдаг бодис юм. Сурьмаг агаарт халаахад шатаж оксид Sb2O3-г үүсгэдэг. Арвисхимичид сурьмагийн нэгдлүүдийг идэвхтэй судалсан. Арвисхимич Василий Валентин XV-XVI зуунд анх удаа сурьмагийн хуурмаг болон түүний бусад давсуудаас (SbCl3 г.м)-г гарган авсан байдаг.

Friday, August 30, 2013



“Цайр”
Эртний металлургичид эрдэс галмей (смитсонит ZnCO3)-ийг зэс, нүүрстэй халаахад өнгөөрөө алтыг санагдуулам хэсэг үүснэ. (Үүнээс үүдэн зэс, цайрын хайлшийг гууль гэж нэрлэх болжээ.) Эрт үеэс мэдэгдэж байсан 7-н металлын тоонд цайр ордоггүй. Учир нь түүнийг цэвэр байдалтайгаар гарган авах боломжгүй байсан. Галмейг зэсгүйгээр нүүрстэй шатаахад цагаан нунтаг ZnO нь агаарт хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлцэх явцад Цайр үүсч байжээ. Хүмүүс шинэ эриний эхэнд л цайрыг халааж үүссэн уурыг шавар саванд хөргөн шингэн болгодог. Энэ үед технологи нэлээн нарийн төвөгтэй байлаа. Химийн утга учрыг хүмүүс сайн мэдээгүй учир Х зуун гэхэд цайрыг бэлтгэх нь нууц хэвээр үлджээ. Олон зуун жилийн дараа цайрын тухай дахин дурсах болсон. Алхимич Андрэйс Либавий цайрыг эртний 7-н металлд нэгдсэн 8 дахь металл гэж нэрлэсэн. “Цинк” гэдэг нэрийг Парацельс оноосон.  Цайрыг хайлуулах талаар Георг Агрикол өөрийн бүтээл болох “Уулын ажил ба металлург” номондоо бичсэн. Гэвч энэ металлыг анх 1743 онд Англид анх үйлдвэрлэлд ашигласан. Тэр үеэс хойш цайрыг ялгах аргад зарчмын өөрчлөлт гараагүй. Цайр агуулсанхүдрийг шатааж үүссэн оксидыг битүү саванд нүүрстэй халаах ба үүссэн цайрын уурыг шингэн болгоно. 

 "Парацельс"


Орчин үед цайрыг цайрын хүдрийг хүхрийн хүчлээр үйлчлүүлэхэд үүссэн цайрын сульфатын уусмалыг электролизоор гарган авдаг. Цайр нь идэвхтэй металл ба хүчлийн уусмалаас устөрөгчийг түрж гаргана. Мөн түүнчлэн идэвхи муутай металлыг давсны уусмалаас нь түрнэ.
Zn+CuSO4=Cu+ZnSO4
Мөнгөлөг цагаан өнгөтэй 420 хэмд хайлж 906 хэмд буцалдаг. Агаарт цайрын оксид үүсгэнэ. Энэ нь түүнийг цаашид исэлдхээс хамгаална. Цайрын нимгэн давхаргыг теловизорын нүүр, рентген хоолойнууд дээр түрхдэг. Энэ нь зэврэлтээс хамгаалдаг байна. Мөн насанд хүрсэн хүний биед 2,3 гр цайр агуулагддаг ба энэ нь эсэд энергийн солилцоог зохицуулдаг 40 гаруй ферментийн найрлагад оролцдог.