Friday, August 30, 2013



“Цайр”
Эртний металлургичид эрдэс галмей (смитсонит ZnCO3)-ийг зэс, нүүрстэй халаахад өнгөөрөө алтыг санагдуулам хэсэг үүснэ. (Үүнээс үүдэн зэс, цайрын хайлшийг гууль гэж нэрлэх болжээ.) Эрт үеэс мэдэгдэж байсан 7-н металлын тоонд цайр ордоггүй. Учир нь түүнийг цэвэр байдалтайгаар гарган авах боломжгүй байсан. Галмейг зэсгүйгээр нүүрстэй шатаахад цагаан нунтаг ZnO нь агаарт хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлцэх явцад Цайр үүсч байжээ. Хүмүүс шинэ эриний эхэнд л цайрыг халааж үүссэн уурыг шавар саванд хөргөн шингэн болгодог. Энэ үед технологи нэлээн нарийн төвөгтэй байлаа. Химийн утга учрыг хүмүүс сайн мэдээгүй учир Х зуун гэхэд цайрыг бэлтгэх нь нууц хэвээр үлджээ. Олон зуун жилийн дараа цайрын тухай дахин дурсах болсон. Алхимич Андрэйс Либавий цайрыг эртний 7-н металлд нэгдсэн 8 дахь металл гэж нэрлэсэн. “Цинк” гэдэг нэрийг Парацельс оноосон.  Цайрыг хайлуулах талаар Георг Агрикол өөрийн бүтээл болох “Уулын ажил ба металлург” номондоо бичсэн. Гэвч энэ металлыг анх 1743 онд Англид анх үйлдвэрлэлд ашигласан. Тэр үеэс хойш цайрыг ялгах аргад зарчмын өөрчлөлт гараагүй. Цайр агуулсанхүдрийг шатааж үүссэн оксидыг битүү саванд нүүрстэй халаах ба үүссэн цайрын уурыг шингэн болгоно. 

 "Парацельс"


Орчин үед цайрыг цайрын хүдрийг хүхрийн хүчлээр үйлчлүүлэхэд үүссэн цайрын сульфатын уусмалыг электролизоор гарган авдаг. Цайр нь идэвхтэй металл ба хүчлийн уусмалаас устөрөгчийг түрж гаргана. Мөн түүнчлэн идэвхи муутай металлыг давсны уусмалаас нь түрнэ.
Zn+CuSO4=Cu+ZnSO4
Мөнгөлөг цагаан өнгөтэй 420 хэмд хайлж 906 хэмд буцалдаг. Агаарт цайрын оксид үүсгэнэ. Энэ нь түүнийг цаашид исэлдхээс хамгаална. Цайрын нимгэн давхаргыг теловизорын нүүр, рентген хоолойнууд дээр түрхдэг. Энэ нь зэврэлтээс хамгаалдаг байна. Мөн насанд хүрсэн хүний биед 2,3 гр цайр агуулагддаг ба энэ нь эсэд энергийн солилцоог зохицуулдаг 40 гаруй ферментийн найрлагад оролцдог.

No comments:

Post a Comment